Please enable JavaScript.
Coggle requires JavaScript to display documents.
Оюун дүгнэлт - Coggle Diagram
Оюун дүгнэлт
6. Шийдмэг силлогизмын фигурууд (М-ийн байрлалаар)
I фигур: М нь их нөхцөлд субъект, бага нөхцөлд предикат.
II фигур: М нь хоёр нөхцөлд хоёуланд нь предикат.
III фигур: М нь хоёр нөхцөлд хоёуланд нь субъект.
IV фигур: М нь их нөхцөлд предикат, бага нөхцөлд субъект.
1. Оюун дүгнэлтийн тухай ерөнхий ойлголт
Сэтгэж танин мэдэхүйн хэлбэрүүд: Ойлголт, бодомж, оюун дүгнэлт.
Тодорхойлолт: Нэг буюу хэд хэдэн мэдэгдэж байгаа бодомжоос шинэ дүгнэлт гаргаж авах логик үйлдэл.
Оюун дүгнэлтийн бүтэц:
Үндэслэгээ (нөхцөл): Оюун дүгнэлт хийхэд хэрэглэгдэж байгаа бодомж.
Дүгнэлт: Үндэслэгээний тусламжтайгаар гарган авч байгаа шинэ бодомж.
Логик холбоос: Үндэслэгээ, дүгнэлт хоёрыг холбогч.
2. Оюун дүгнэлтийн ангилал
Дедуктив оюун дүгнэлт:
Үндэслэгээ, дүгнэлт хоёрын холбоо хамаарал нь логикийн хуулинд үндэслэдэг.
Дүгнэлт нь зайлшгүй байдлаар гардаг.
Нөхцөл нь үнэн байвал, дүгнэлт ямагт үнэн байна.
Ерөнхий шинжтэй мэдлэгээс хэсгийн шинжтэй мэдлэг гарган авна.
Индуктив оюун дүгнэлт:
Холбоо хамаарал нь ихэнх тохиолдолд логикийн хуулийг чанд мөрддөггүй.
Дүгнэлт нь магадлалт шинжтэй буюу үнэмшмээр.
Хэсгийн тухай тусгаар мэдлэгээс ерөнхий дүгнэлт хийдэг.
Аналоги оюун дүгнэлт.
3. Дедуктив оюун дүгнэлтийн төрөл
Шууд оюун дүгнэлт: Нэг нөхцөлөөс гаргаж авч буй оюун дүгнэлт.
Өөрчлөлт: Нөхцөл бодомжийн субъект нь дүгнэлтэд предикат, нөхцөлийн предикат нь дүгнэлтэд субъект болон байраа солих үйлдэл.
Силлогизм: Хоёр буюу түүнээс олон категорик бодомжоос дүгнэлт гарган авах хэлбэр.
4. Энгийн шийдмэг силлогизм
Терминүүд:
Бага термин (S): Дүгнэлтийн субъект.
Их термин (P): Дүгнэлтийн предикат.
Дундаж термин (M): Нөхцөлүүдэд байгаа хэрнээ дүгнэлтэд байхгүй термин.
Силлогизмын дүрмүүд:
Термины дүрэм:
Силлогизм нь ердөө л гурван терминтэй байна.
Дундаж термин хоёр үндэслэгээний ядаж нэгэнд хуваарилагдсан байх ёстой.
Үндэслэгээнд хуваарилагдаагүй термин дүгнэлтэнд хуваарилагдсан байж болохгүй.
Үндэслэгээний дүрэм:
Хоёр үгүйсгэл үндэслэгээнээс дүгнэлт гарахгүй.
Хоёр хэсэгчилсэн үндэслэгээнээс дүгнэлт гарахгүй.
Аль нэг нь үгүйсгэл байвал дүгнэлт үгүйсгэл байна.
Аль нэг нь хэсэгчилсэн байвал дүгнэлт хэсэгчилсэн байна.
5. Энтимем
Тодорхойлолт: Товчилмол шийдмэг силлогизм.
Онцлог: Силлогизмын нөхцөл, дүгнэлтийн нэгийг нь илэрхий утгаар орхин товчилж дүгнэлт хийх.
ЛОГИК: ОЮУН ДҮГНЭЛТ